Wednesday 3 April 2013

Дорнын говиос Монгол эхэлдэг

2011 оны 8 сарын 31
“Дорнын говиос Монгол эхэлдэг” нэртэй шинэхэн цомог худалдаанд гарчээ. “Морин хуур-2005, 2007” наадмын шилдэг хөгжмийн зохиолчийн шагналт Ш.Өлзийбаяр хоёр дахь бие даасан цомгоо ийнхүү нэрлэсэн байна. Цомогт түүний сүүлийн үеийн хит 16 уран бүтээл багтсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил Монгол бөхийн өргөөнд “Дорнын говиос Монгол эхэлдэг” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийн үзэгчдэдээ бэлэг барьсан юм.


Цомгийн хөгжмийн найруулагчаар “Анир” студийн захирал А.Алтанхуяг ажилласан байна. Дашрамд дуулгахад, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр одоогоор дууны аялгуу хийхээ түр азнаж, хөгжим бичиж байгаа сурагтай.

No comments:

Post a Comment