Monday 8 April 2013

Москвад хөгжмийн зохиолчдын өдөр болно


“Пентатоника 2012” Монгол туургатан хөгжмийн зохиолчдын  наадам өнгөрсөн сарын 23-25-нд Халимагийн Элстэй хотод болж, Монгол Улсаа төлөөлөн хөгжмийн зохиолч Ц. Эрдэнэбат, Ш. Өлзийбаяр , Г. Түвшинтөр нар оролцоод иржээ. Дөрөв дэх жилдээ болж буй энэ наадамд Буриад, Тува, Халимаг, Монголын хөгжмийн зохиолчид оролцлоо. Ц. Эрдэнэбат “Хадны сүг зураг” симфони зураглал, Ш. Өлзийбаяр чавхдаст хөгжмийн дөрвөл, Г. Төвшинтөр “Жангар” симфони найраглалаар оролцож, бүтээлийг нь Волгаград хотын симфони найрал хөгжимчид тогложээ.
Түүнчлэн ирэх жил Москвад болох  “Пентатоника” наадмын үеэр Монголын хөгжмийн зохиолчдын өдрийг зохион байгуулж, тэдний бүтээлүүдийг Москва хотын симфони найрал хөгжимчдөөр тоглуулахаас гадна, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, Б. Шарав нарыг урилгаар оролцуулахаар болсон аж.
 
Тус наадмыг Халимагийн алдарт хөгжмийн зохиолч А. Манжеев санаачлан, анхны наадмаа 2009 онд Улаан-Үдэд, хоёрдугаар наадмаа 2010 онд Улаанбаатарт зохион байгуулж байжээ.
       Г. Чимка Uls.mn

2012-09-12 15:51:40

No comments:

Post a Comment