Monday 8 April 2013

Ш.Өлзийбаяр “Морин хуур хөгжимд зориулсан симфони найраглал” шилдэг бүтээлд худалдан авлаа

2011-12-13 12:34:55
"Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан болон сүүлийн гурван жилд мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглосон хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдээс сонгон улсын санд худалдан авдаг билээ. Үүний дагуу энэ жил 12 бүтээлийг 45 сая төгрөгөөр худалдан авчээ. БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан хөгжмийн судлаач, удирдаач нарын бүрэлдэхүүнтэй комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэдгээр бүтээлийг сонгон, шийдвэрээ гаргасан байна. Энэ удаа шилдэг бүтээлүүдийг 1.5-7 сая төгрөгөөр үнэлэн авсан аж.

Талын хөх чоно шиг эрэмгий, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ

МҮОНТ-ийн бүтээл, “Тэнгэр заяат” кино концерт Шилийн богд дээрээс цуурайтах “Талын хөх чоно” дуугаар эхэлдэг. “Морин хуур-2011” наадамд гуравдугаар байрт шалгарч, уран бүтээлчдийн талархлыг хүлээсэн энэ дуу богино хугацаанд бүтжээ. Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Талын хөх чононд би хайртай” хэмээх шүлэгт хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ая хийж, өөрийн шавь залуу дуучин Э.Төрмандахаар дуулуулах санал тавьснаар энэ бүтээл төрсөн байна. “Санамсаргүй байж байгаад маш сайхан дуутай болсондоо их баярладаг. Эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулж, монгол эр хүний омогшил бахархлыг төрүүлсэн дуу өгсөн багшдаа талархаж явдаг” хэмээн соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах ярьсан юм. 

“Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл” эрдэм шинжилгээний хурал

Нийтлэгдсэн: 2012-04-30 03:47:26
“Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл” эрдэм шинжилгээний хурал"Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2012 оны 4 сарын 19-нд СУИС-ийн "Эрдмийн өргөө"-нд болов. Хуралд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, С.Соронзонболд, Т.Сэр-од, Ш.Өлзийбаяр, Цэн. Эрдэнэбат нарын бүтээлийн талаарх хөгжим судлаач-багш Г.Ганцэцэг. Д.Ариунаа. Д. Энхцэцэг, Х.Ариунаа, Э.Зулцэцэг, Т.Сэр-Од нарын илтгэлийг хэлэлцүүлсэнээр хөгжмийн онолын тэнхмийн уран бүтээлч-багш нарын бүрэлдэхүүн оролцсон арга хэмжээ болов. Хурлын зорилго тус тэнхимд ажиллаж байгаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг тухайн тэнхмийн хөгжим судлаач-багш нар судалсанаараа онцлогтой. 

Монголын анхны дүрсжүүлсэн дуу

2013 оны 03-р сарын 27. 13:35

Монголын анхны клиптэй дуу нь поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Хагацаж чадахгүй сэтгэл” дуу юм байна. Тодруулбал, уран бүтээлч нөхдийнхөө дунд “Хоовон” хэмээн алдаршсан хөгжмийн зохиолч Г.Энхбаяр 1980-аад оны сүүлчээр Ц.Түмэнбаярын “Хагацаж чадахгүй сэтгэл” шүлэгт ая тааруулж Б.Сарантуяад өгсөн аж.
Тэрбээр уг дуугаар Шанхайд болсон Азийн эстрадын дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм.

Москвад хөгжмийн зохиолчдын өдөр болно


“Пентатоника 2012” Монгол туургатан хөгжмийн зохиолчдын  наадам өнгөрсөн сарын 23-25-нд Халимагийн Элстэй хотод болж, Монгол Улсаа төлөөлөн хөгжмийн зохиолч Ц. Эрдэнэбат, Ш. Өлзийбаяр , Г. Түвшинтөр нар оролцоод иржээ. Дөрөв дэх жилдээ болж буй энэ наадамд Буриад, Тува, Халимаг, Монголын хөгжмийн зохиолчид оролцлоо. Ц. Эрдэнэбат “Хадны сүг зураг” симфони зураглал, Ш. Өлзийбаяр чавхдаст хөгжмийн дөрвөл, Г. Төвшинтөр “Жангар” симфони найраглалаар оролцож, бүтээлийг нь Волгаград хотын симфони найрал хөгжимчид тогложээ.

Ш.Өлзийбаяр олон улсын шагнал хүртлээ

2010.07.02
ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Итали улсад зохион байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ.

Friday 5 April 2013

Ш.Өлзийбаярын "Дөрөө-"-г улсын санд худалдан авлаа




Хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам, Монголын уран зургийн галерейд оны төгсгөлд нээлтээ хийдэг “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-гээс улсын санд худалдан авах бүтээлийг сонгон шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил 22 хөгжмийн бүтээлээс шүүгчдийн саналаар тавыг онцлон, 171 зураачийн бүтээлээс 10 бүтээлийг сонгон 100 сая төгрөгөөр худалдан авчээ. Бүтээл худалдан авах мөнгөний 10 хувийг тухайн бүтээлтэй холбоотой цомог хэвлүүлж, сурталчлан таниулах ажилд зориулдаг бол үлдсэнийг нь зохиогчид нь өгдөг юм байна.
Энэ жил улсын санд худалдан авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн бүтээлийг үнийн хамт жагсаалтаар танилцуулъя.

2010.07.02
ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Итали улсад зохион байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ.

Wednesday 3 April 2013

Өндгөө хагалуулсан тогоруу төмөр дөрөөг сэтэртэл хараасан нь



2012 оны 10 сарын 25

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...
Хүн байгаль хоёр хэл, үйл хөдлөлөөрөө ойлголцохгүй ч нэг нэг­нээ­сээ харилцан хамааралтайгаар дэлхий ертөнцөд оршин тогтнодог. Энэхүү үйл өгүүлэмжийг Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өчигдөр "Дөрөө" нэртэй модерн бүжгэн жүжгээрээ үзэгчдэдээ толилууллаа. Гэхдээ тэд Хүннүгийн үеийн цэрэг, тогоруу хоёрын хоорондын далд харилцааг харуулсан юм. Тоглолт ДБЭЧ-ын тайзнаа болсон. Үзэгчид ч олноор цугласан болохоор эзэнгүй суудал ховор байв. Гадаадын үзэгч олон байсан нь манай улсын сонгодог болон ардын урлагийг хэрхэн сонирхдог, манайхан тэдэнд ямар их сэтгэлийн цэнгэл хүртээдэг нь илт байлаа.

Олзуурхан хүлээсэн “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”


Одоогоос яг жилийн өмнө хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт”-ыг судлаачид  “Алтан намар”-ын тайзнаа сонсож ихэд олзуурхан хүлээн авч тэр ч бүү хэл, улсын шилдэг бүтээлийн санд зүй ёсоор бүртгэгдэн орсныг санаж байна. Харин жилээс жилд ямар бүтээл туурвих бол гэсэн хүлээлтийг хөгжмийн зохиолч өөрийн бас нэгэн томоохон бүтээл болох  “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор биелүүллээ. 

Дорнын говиос Монгол эхэлдэг

2011 оны 8 сарын 31
“Дорнын говиос Монгол эхэлдэг” нэртэй шинэхэн цомог худалдаанд гарчээ. “Морин хуур-2005, 2007” наадмын шилдэг хөгжмийн зохиолчийн шагналт Ш.Өлзийбаяр хоёр дахь бие даасан цомгоо ийнхүү нэрлэсэн байна. Цомогт түүний сүүлийн үеийн хит 16 уран бүтээл багтсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил Монгол бөхийн өргөөнд “Дорнын говиос Монгол эхэлдэг” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийн үзэгчдэдээ бэлэг барьсан юм.

Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй


2011-12-01

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Вариаци Токката” хэмээх зохиол нь дэлхийн дэвжээнд өрсөлдөн шалгарч том шагнал хүртлээ гэсэн мэдээллийг уншигч та лавтай сонссон байх. Тэрээр энэхүү зохиолоороо “Гоо марал”-ын тэргүүн шагнал хүртэж, “Алтан намар-2010” наадмын шилдгийн шилдгээр шалгарч ёстой л залуу халуун насны ид хав, эрдэм чадлаа гайхуулж байсан тэр мөчөөс хойш  нэгэнтээ жил орчмын хугацаа өнгөрчээ. Дараагийн “Алтан намар” ч ээлжлэн ирж хөгжмийн зохиолчид маань авьяас онгодоо хөглөн өөрсдийн туурвисан бүтээлүүдээ уралдууллаа.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр энэ удаад “Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” бичжээ. Энэ нь түүний “Алтан намар” хөгжмийн наадамд зориулан туурвисан томоохон бүтээл юм. Энэ концертыг одоо цагийн чадварлаг хуурч Г.Шинэцог гоцлон хөгжимдөж, Улсын хөгжмийн хүрээлэнгийн симфони найрал хөгжим удирдаач Н.Бүтэнбаярын удирдлагаар хөгжимдлөө.

Tuesday 2 April 2013

Ш.Өлзийбаяр: Төрөөс мөнгө өгсөн өгөөгүй хөгжмийн урлаг жамаараа хөгжинө



     
Урлагийн тэргүүн бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын Хөгжмийн урлагийн шилдэг бүтээлийн эзэн СУИС-ийн хөгжмийн онолын багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай уулзаж баярынх нь сэтгэгдлээс хуваалцлаа.

Би Монгол /дуу, хамтлаг/

http://www.youtube.com/watch?v=35z6ZiWgSPw

Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт

http://www.facebook.com/photo.php?v=193375660777046

2.2 Дан хөгжмийн бүтээл

 - Симф-джаз оркестрт зориулсан “Удиртгал”  /2008/                                                
- Симфони найрал хөгжимд зориулсан “Сүг зураг” зохиомж /2008/

2.1 Хөгжмийн найруулга



- “¯ëýìæèéí ÷àíàð”                                                                        ÖÄÁÝ×óóëãà

1.2 Хүүхдийн дуу




¹

Äóóíû íýð

Îãíîî

ßðóó íàéðàã÷

Äóó÷èí
Ôîíîãðàìì

1.
×èïîëèíî
2007.05
Ýíõæàðãàë
Á.ªíºðæàðãàë

2.
Òàãòàà
2007.07.07
Ä.Äàøõ¿¿
Á.ªíºðæàðãàë

3.
Äóóãààð ìýíä÷èëüå
2007
Èíäðà
Á.ªíºðæàðãàë

1. Дууны уран бүтээл

Нийтийн дуу