Monday 8 April 2013

“Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл” эрдэм шинжилгээний хурал

Нийтлэгдсэн: 2012-04-30 03:47:26
“Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл” эрдэм шинжилгээний хурал"Хөгжмийн онолын тэнхимийн багш нарын хөгжмийн бүтээлийн шинжлэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2012 оны 4 сарын 19-нд СУИС-ийн "Эрдмийн өргөө"-нд болов. Хуралд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, С.Соронзонболд, Т.Сэр-од, Ш.Өлзийбаяр, Цэн. Эрдэнэбат нарын бүтээлийн талаарх хөгжим судлаач-багш Г.Ганцэцэг. Д.Ариунаа. Д. Энхцэцэг, Х.Ариунаа, Э.Зулцэцэг, Т.Сэр-Од нарын илтгэлийг хэлэлцүүлсэнээр хөгжмийн онолын тэнхмийн уран бүтээлч-багш нарын бүрэлдэхүүн оролцсон арга хэмжээ болов. Хурлын зорилго тус тэнхимд ажиллаж байгаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг тухайн тэнхмийн хөгжим судлаач-багш нар судалсанаараа онцлогтой. 
Орчин цагийн хөгжмийн зохиолчдыг бэлтгэн гаргах, залуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг шинжлэн судлах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн шүүмж судлалын ажлыг эрчимжүүлэх, багш нарыг эрдэм судлалын ажилд татан оролцуулах утгаараа ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо. Хуралд СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Н.Жанцанноров, Б.Бямбабаяр, Ч.Алтанцэцэг нар хөгжим судлалын салбарын талаар үнэтэй зөвлөгөө өгч, тэнхимийн багш Д.Энхцэцэг хурлыг удирдан явуулав.         

No comments:

Post a Comment