Friday 5 April 2013

Ш.Өлзийбаярын "Дөрөө-"-г улсын санд худалдан авлаа




Хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам, Монголын уран зургийн галерейд оны төгсгөлд нээлтээ хийдэг “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-гээс улсын санд худалдан авах бүтээлийг сонгон шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил 22 хөгжмийн бүтээлээс шүүгчдийн саналаар тавыг онцлон, 171 зураачийн бүтээлээс 10 бүтээлийг сонгон 100 сая төгрөгөөр худалдан авчээ. Бүтээл худалдан авах мөнгөний 10 хувийг тухайн бүтээлтэй холбоотой цомог хэвлүүлж, сурталчлан таниулах ажилд зориулдаг бол үлдсэнийг нь зохиогчид нь өгдөг юм байна.
Энэ жил улсын санд худалдан авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн бүтээлийг үнийн хамт жагсаалтаар танилцуулъя.

ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ (төгрөг)
1. Б.Бямбабаяр “Хүннү” дуурь 15.000.000
2. Х.Алтангэрэл “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг 10.000.000
3. Ш.Өлзийбаяр “Дөрөө” модерн бүжгэн жүжиг 10.000.000
4. Ш.Өлзийбаяр “Ятга, симфони найрал хөгжмийн концерт” 6.000.000
5. Г.Пүрэвдорж Реквием 4.000.000
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛ (төгрөг)
1. Д.Ганбаатар “Монголын нууц товчоо” 10.000.000
2. Б.Насанцэнгэл “Алтан лийр” 8.000.000
3. М.Батзориг “Нисэн одох цаг хугацаа” 6.000.000
4. Д.Булгантуяа “Зохиомж” 5.000.000
5. Г.Лхагвасүрэн “Нууц товчооны нууцат хурал” 4.000.000
6. Б.Дэнзэн “Бэр” баримал 3.700.000
7. Б.Гансүх “Бүсгүйчүүд” 3.000.000
8. Д.Бөхшандас “Хөрөг” 2.000.000
9. А.Баярмагнай “Хашгираан дээр дуссан дуслууд” 2.000.000
10. Ж.Мөнхжаргал “Тэд л хүрсэн тэнгэрийн таалал” 1.300.000


 Ж.СЭЛЭНГЭ

1 comment: