Monday 8 April 2013

Ш.Өлзийбаяр олон улсын шагнал хүртлээ

2010.07.02
ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй Дорноговь аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Итали улсад зохион байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ.     Итали улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  олон улсын хэмжээнд 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  нэр хүндтэй энэ уралдаанд тэрээр төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан бүтээлээрээ манай улсын уран бүтээлчдээс анх удаа өндөр амжилт гаргасан бөгөөд 1500 еврогийн дагалдах мөнгөн шагнал хүртсэн байна.   
Энэ удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone ажилласан аж.
Монголын уран бүтээлчийн үзүүлсэн амжилт шүүгч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд шагналтнуудын бүтээлийг ирэх 8 дугаар сарын 2- ны өдөр Итали улсын Булоня хотын төв талбайд нэрт удирдаач Riccardo Ceni өөрийн биеэр удирдан эгшиглүүлэх юм байна.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Москва хотноо саяхан болсон нэрт хөгжмийн зохиолч С.С.Прокофьевын нэрэмжит уралдаанаас мөн тусгай байрын шагнал хүртсэн билээ.
Б.Туул

No comments:

Post a Comment