Monday 8 April 2013

Ш.Өлзийбаяр “Морин хуур хөгжимд зориулсан симфони найраглал” шилдэг бүтээлд худалдан авлаа

2011-12-13 12:34:55
"Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан болон сүүлийн гурван жилд мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглосон хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдээс сонгон улсын санд худалдан авдаг билээ. Үүний дагуу энэ жил 12 бүтээлийг 45 сая төгрөгөөр худалдан авчээ. БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан хөгжмийн судлаач, удирдаач нарын бүрэлдэхүүнтэй комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэдгээр бүтээлийг сонгон, шийдвэрээ гаргасан байна. Энэ удаа шилдэг бүтээлүүдийг 1.5-7 сая төгрөгөөр үнэлэн авсан аж.

УЛСЫН САНД ХУДАЛДАН АВСАН ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛҮҮД:
1. Ш.Өлзийбаяр “Морин хуур хөгжимд зориулсан симфони найраглал”
2. Х.Мөнх-Ертөнц “Ятга, төгөлдөр хуурт зориулсан концерт”
3. Б.Мөнхжаргал “Сэтгэлийн домог” хүүхдэд зориулсан мюзикл
4. Цэн.Эрдэнэбат “Морин хуурын концерт”
5.Ш.Нацагдорж “Тунгалаг тамир” мюзикл
6. Х.Хатангэрэл “1911” симфони найраглал
7. Б.Бямбабаяр “Хязгааргүй” моно опера
8. Н. Жанцанноров “Ёочингийн концерт”
9. Б.Мөнхболд “Эгшигт давалгаа”
10. Г.Алтанхуяг “Цагаан морин жил” симфони найраглал
11. С.Соронзонболд “Симфони чуулбар”
12. С.Мөнхбат “Модун” уран сэтгэмж
Ж.СОЛОНГО

No comments:

Post a Comment