Thursday 6 December 2012

Хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр


Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн.
Сайншанд хотын I 10 жил, Улаанбаатар хотод Соёлын коллеж, Москва хотын Соёл Урлагийн Их Сургууль болон Гнесины нэрэмжит Хөгжмийн Академид тус тус суралцсан. Одоо СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхмийн багшаар, улсын филармонид хөгжмийн зохиолчоор ажиллаж байна
100 гаруй дуу болон хөгжмийн бүтээл туурвисан.
            2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон залуу хөгжмийн зохиолчдын уралдаанд төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариаци токката” бүтээлээрээ тусгай байрын шагналыг хүртсэн. Энэхүү бүтээлээрээ 2010 оны 8 сард Италийн Болонья хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын XVI дахь уралдаанд III байр эзэлсэн.