
Ц.Түмэнбаяр
зохиолчийг “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээ бичиж байх үетэй нь давхцан
“Талын хөх чоно” дуу мэндэлсэн учраас жүжгийнхээ дуу болгосон нь
гайхалтай зохицсон гэдгийг мэргэжилтнүүд үнэлдэг. “Талын хөх чоно” бол
хоёр зохиолчийн хамтарсан дөрөв дэх дуу юм байна. “Ер нь монгол хүнд
чонын олон төрх байдаг. Тэрний гол шинж тусгаар тогтнолын төлөө тэмцэлд
илэрдэг. Чоно тэвчээртэй, үнэнч, бас ха риуцлагатай, цагаа тулахаар
хавханд орсон хөлөө тас хазчихаад амиа аварч чаддаг эр зоригтой. Ухарч,
ухасхийж, бултаж, амьтны хэрэглэдэг арга бүхнийг ухаандаа шингээсэн
гайхамшигтай амьтан.
Монгол
хүн, ерөөс Монгол Улс “Талын хөх чоно” шиг л явж, тус гаар тогтнолоо
алдаж, бас буцаан олж, олон зууны туршиж унаж, босож ирсэн санагддаг.
Монголын түүх дэлхийн түүхийг бүтээдэг. Хүнн үгийн хаан Модун Шаньюгийн
тогтоосон хэв журам 300 жил Ази, Европын зүүн хэсэгт ноёлж байсан бол
200 гаруй жил завсарласны дараа Атилла Европыг донсолгож, түүний
тогтоосон хэв журам 300-гаад жил давамгайлж, 1206 оноос Чингис хааны
байгуулсан эзэнт гүрэн Юань улсыг мөхтөл 500 жил дэлхийг эмхэлж иржээ.
Энэ бүхний цаана чонын гарал, ухаан, түүний амсдаг зовлон, жаргал байсан
гэж боддог. Монгол бол талын хөх чоно юм. Энэ бахархал, сэтгэлээ
илрэхийлсэн шүлгэнд минь авьяаслаг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр сайхан
ая дан хийсэн. Тэр бас миний “Тусгаар тогтнолын төлөө” жүжгийн хөгжмийг
бичсэн” хэмээн Ц.Түмэнбаяр ярилаа.
ТАЛЫН ХӨХ ЧОНО
Эрчилсэн их хүслээ шившиж тавьсан дуут сум минь
Эмзэгхэн сэтгэлээс алдуурч харвасан амин од минь
Гунигт нүднээсээ оч үсэргэн ширтэх
Гурамсан сур шиг хөвчрөх Талын хөх чоно
Шаналсан сэтгэлээ тас хазан зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ нулимс нь аргадах тайвшрал минь
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхүй
Амьдралаас сугаран сунах Талын хөх чоно
Дахилт:
Хэнгэргийн дуу ертөнц дахины анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилан шингэхүй
Мөргөлийн шид-онгод дуудлага чинь ховсдож
Мөнх тэнгэрийн дайдад хамт живнэ
Талын хөх чоно минь
Чивчирсэн хөх судсаар буцлан урсах омогт гал минь
Чинэрсэн чин халуун цээжнээс оргилон цоргих дөл минь
Бөөн хар үүл мэт аюул нөмрөн ирэхүй
Бөртийх бараагүй алсрах Талын хөх чоно
Дахилт:
Л.ГАНЧИМЭГ
No comments:
Post a Comment