Thursday 6 December 2012

Хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр


Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн.
Сайншанд хотын I 10 жил, Улаанбаатар хотод Соёлын коллеж, Москва хотын Соёл Урлагийн Их Сургууль болон Гнесины нэрэмжит Хөгжмийн Академид тус тус суралцсан. Одоо СУИС-ийн Хөгжмийн онолын тэнхмийн багшаар, улсын филармонид хөгжмийн зохиолчоор ажиллаж байна
100 гаруй дуу болон хөгжмийн бүтээл туурвисан.
            2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон залуу хөгжмийн зохиолчдын уралдаанд төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Вариаци токката” бүтээлээрээ тусгай байрын шагналыг хүртсэн. Энэхүү бүтээлээрээ 2010 оны 8 сард Италийн Болонья хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын XVI дахь уралдаанд III байр эзэлсэн.

“Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” нь 2011 оны,  “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан III ангит концерт” болон “Дөрөө” модерн бүжгэн жүжиг нь 2012 оны хөгжмийн шилдэг бүтээлээр тус тус шалгарсан. Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”-ыг 2010 онд хүртсэн.
Дууны уран бүтээлээрээ “Хайрлаюу л гэсэн юмаа”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” CD гаргасан. 2009.09.25-нд Монгол бөхийн өргөөнд “Хайрлаюу л гэсэн юмаа” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” уралдаанд:
- “Дорнын говиос Монгол эхэлдэг” дуучин С.Жавхлан /2007/ III байр,
- “Хайрлаюу л гэсэн юмаа” дуучин Э.Төрмандах /2008/ I байр,
- “Нүүдэлчдийн нутаг” Аура хамтлаг /2009/ II байр
- “Талын хөх чоно” дуучин Э.Төрмандах /2011/ III байруудыг эзэлсэн.
- Хайрын Сүлд Дуу-2006 уралдаанд “Хайрын наран тэнгэр”  II байр,
- Цэрэг, эх орны сэдэвт дууны уралдаанд “Дайчин хорооны анд” дуугаар тусгай, Жагсаалын дууны уралдаанд “Эх орны дуудлага”, “Энхийн цэргүүд” дуугаар II, III байруудыг эзэлж байсан.

No comments:

Post a Comment