ОХУ-ын Засгийн газрын урилгаар Москва
хотын М.И.Гнесины нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй Дорноговь
аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Итали улсад зохион
байгуулагдсан залуу хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаанд амжилттай
оролцож, гуравдугаар байр эзэлжээ.
Friday, 5 April 2013
Thursday, 4 April 2013
Тэнгэр заяат аав
http://www.youtube.com/watch?v=iAagq1bqsTo
Wednesday, 3 April 2013
Өндгөө хагалуулсан тогоруу төмөр дөрөөг сэтэртэл хараасан нь
“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...
Хүн
байгаль хоёр хэл, үйл хөдлөлөөрөө ойлголцохгүй ч нэг нэгнээсээ
харилцан хамааралтайгаар дэлхий ертөнцөд оршин тогтнодог. Энэхүү үйл
өгүүлэмжийг Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид
өчигдөр "Дөрөө" нэртэй модерн бүжгэн жүжгээрээ үзэгчдэдээ толилууллаа.
Гэхдээ тэд Хүннүгийн үеийн цэрэг, тогоруу хоёрын хоорондын далд
харилцааг харуулсан юм. Тоглолт ДБЭЧ-ын тайзнаа болсон. Үзэгчид ч олноор
цугласан болохоор эзэнгүй суудал ховор байв. Гадаадын үзэгч олон байсан
нь манай улсын сонгодог болон ардын урлагийг хэрхэн сонирхдог, манайхан
тэдэнд ямар их сэтгэлийн цэнгэл хүртээдэг нь илт байлаа.
Олзуурхан хүлээсэн “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт”
Одоогоос яг жилийн өмнө хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын
“Морин хуур, симфони найрал хөгжмийн концерт”-ыг судлаачид “Алтан намар”-ын тайзнаа сонсож ихэд
олзуурхан хүлээн авч тэр ч бүү хэл, улсын шилдэг бүтээлийн санд зүй ёсоор бүртгэгдэн
орсныг санаж байна. Харин жилээс жилд ямар бүтээл туурвих бол гэсэн хүлээлтийг
хөгжмийн зохиолч өөрийн бас нэгэн томоохон бүтээл болох “Ятга, симфони найрал хөгжимд зориулсан
концерт”-оор биелүүллээ.
Дорнын говиос Монгол эхэлдэг
Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй
2011-12-01
Subscribe to:
Posts (Atom)