2011-12-13 12:34:55
"Алтан
намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан болон сүүлийн гурван жилд
мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглосон хөгжмийн том хэлбэрийн
шилдэг бүтээлүүдээс сонгон улсын санд худалдан авдаг билээ. Үүний дагуу
энэ жил 12 бүтээлийг 45 сая төгрөгөөр худалдан авчээ. БСШУ-ы сайдын
тушаалаар байгуулсан хөгжмийн судлаач, удирдаач нарын бүрэлдэхүүнтэй
комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тэдгээр бүтээлийг сонгон,
шийдвэрээ гаргасан байна. Энэ удаа шилдэг бүтээлүүдийг 1.5-7 сая
төгрөгөөр үнэлэн авсан аж.